Агуулга руу шилжих

Монголын технологийн
найдвартай хамтрагч

2017 оноос хойш төрийн байгууллага, олон улсын хөгжлийн түнш, хувийн хэвшлийн 30 байгууллагад цахим систем, мобайл апп, вэб сайт хөгжүүлж, 50 төсөл амжилттай хэрэгжүүлсэн.

Зорилго & Алсын Хараа

Бидний үнэт зүйлс

Алсын Хараа

Монголын цахим ертөнцийг хөгжүүлэгч, эрдэм мэдлэгт суурилсан оюуны баялаг бүтээгч, экспортлогч компани болно.

  • Монголын технологийн салбарын тэргүүлэгч компани болох
  • Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай программ хангамж бүтээх
  • Ирээдүйн технологийн тэргүүн судлаач, хэрэгжүүлэгч байх

Эрхэм Зорилго

Бид чанарыг эрхэмлэж эх орныхоо хөгжил дэвшилд шинийг бүтээж, хөгжүүлж хувь нэмрээ оруулна.

  • Харилцагч бүрт тохирсон, өндөр чанартай шийдэл хүргэх
  • Технологи ашиглан бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх
  • Монголын IT мэргэжилтнүүдийн ур чадварыг дэлхийн стандартад хүргэх
Үнэт зүйлс

Бидний зарчим

Бид эдгээр үнэт зүйлсийн дагуу ажилладаг бөгөөд энэ нь бидний бүх шийдвэр, үйлдэлд тусгагддаг.

01

Инноваци

Технологийн хурдтай өөрчлөлтийг идэвхтэй хүлээн авч, шинэ шийдлүүдийг байнга эрэлхийлнэ.

02

Хамтын ажиллагаа

Харилцан итгэл, ил тод байдлыг үндэс болгон, баг, харилцагч, түншүүдтэйгээ хамтдаа өснө.

03

Чанарын баталгаа

Хэрэглэгч бүрт өндөр чанартай, хамгийн оновчтой шийдлийг хүргэхийг эрхэмлэнэ.

04

Хурд & Үр ашиг

Цаг хугацааг үнэ цэнтэйд тооцож, хурдан бөгөөд үр дүнтэй шийдэл хэрэгжүүлнэ.

05

Тасралтгүй өсөлт

Мэдлэг, ур чадвараа байнга сайжруулж, шинэ технологийг ажилдаа нэвтрүүлнэ.

06

Найдвартай байдал

Өгөгдлийн аюулгүй байдал, тогтвортой үйл ажиллагааг хангаж, урт хугацааны итгэлцлийг бий болгоно.

Түүх

Бидний замнал

2017–2025 онд 30 байгууллагад хэрэгжүүлсэн 50 төслөөр харуулсан бидний замнал.

20172 төсөл+2 шинэ захиалагч

Анхны төслүүд

Дэлхийн банкны санхүүжилттай ОҮИТБС-ын цахим хуудас болон Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн вэб сайтыг хөгжүүлэв.

EITI MongoliaДавж заалдах шүүх
20186 төсөл+6 шинэ захиалагч

Мобайл апп ба төлбөрийн шийдэл

UBike дугуй түрээсийн апп, төлбөртэй зогсоолын систем, qPay төлбөрийн системийн анализ, аялал жуулчлалын салбарын судалгааг гүйцэтгэв.

Аялал жуулчлалUBikeИргэн-түрqPay анализОддарьяа сан
20198 төсөл+7 шинэ захиалагч

Төрийн цахим шалгалт, үндэсний төлбөрийн систем

Төрийн албан хаагчийн шалгалтын цахим систем, qPay-г Монголбанкны ACH+ системд холбох шийдэл, Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн удирдлагын системийг нэвтрүүлэв.

Шалгалтын системqPay · ACH+ГэрэлтүүлэгТусгай зөвшөөрөлНомч
20209 төсөл+5 шинэ захиалагч

Тусгай зөвшөөрлийн цахим системүүд

ХХААХҮЯ, ГЗБГЗЗЕГ-ын тусгай зөвшөөрлийн системүүд, EPAY төлбөрийн систем, Autobox болон e-taz аппликейшнийг хөгжүүлэв.

e-Licensee-tazЕрөнхий шалгалтEPAYТусгай зөвшөөрөл
20218 төсөл+5 шинэ захиалагч

Сонгууль ба ил тод байдал

Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн Turnout систем, ОҮИТБС-ын E-Reporting, гадаадын иргэний бүртгэлийн систем болон аппликейшнийг хүлээлгэн өгөв.

Бүртгэлийн дугаарe-immigrationХөдөө гаръяTurnoutE-Reporting
20225 төсөл+3 шинэ захиалагч

Шүүх, шалгалт, ЖДҮ

Шүүхийн сахилгын хорооны хэргийн бүртгэлийн систем, шалгалтын сорилын сан, ЖДҮ-ийн цахим систем, Барилгын хөгжлийн төвийн вэб сайтыг хэрэгжүүлэв.

Хэргийн бүртгэлШалгалтын аппВэб сайтСорилын санЖДҮ систем
20236 төсөл+2 шинэ захиалагч

Нэмэлт хөгжүүлэлт, тогтвортой ажиллагаа

“Open Exam” шалгалтын системийн нэмэлт хөгжүүлэлт, зам тээврийн мэдээллийн сангийн өргөтгөл, шалгалтын системүүдийн техникийн дэмжлэгийг хангав.

OPEN EXAMЗам тээвэрТехник дэмжлэгЭрдэнэс Монгол
20243 төсөл

Системүүдийн өргөтгөл

“Open Exam” системийг өргөжүүлж, салбарын тусгай зөвшөөрлийн систем болон ХХААХҮЯ-ны цахим бүртгэлийн системийн ашиглалтыг хариуцав.

OPEN EXAMe-LicenseТусгай зөвшөөрөл
20253 төсөл

Чадамжид суурилсан шалгалт

Чадамжид суурилсан ерөнхий болон тусгай шалгалтын системийн хөгжүүлэлт хэрэгжиж байна. ЖДҮ эрхлэгчийн бүртгэлийн системийг өргөжүүлэв.

Цахим шалгалтe-LicenseЖДҮ бүртгэл
Ажлын процесс

Бид яаж ажилладаг вэ?

Илүү сайн үр дүнд хүрэхийн тулд бүтэцтэй, ил тод, хамтдаа ажиллах зарчмаар ажилладаг.

  1. 01

    Хэрэгцээг тодорхойлох

    Таны бизнесийн зорилго, хэрэгцээ, одоогийн нөхцөл байдлыг нарийвчлан судалж, зөв шийдлийг тодорхойлно.

  2. 02

    Төлөвлөлт & Дизайн

    Шийдлийн архитектур, функциональ шаардлага болон UX/UI дизайныг хамтдаа боловсруулна.

  3. 03

    Хөгжүүлэлт

    Шилдэг аргачлал, орчин үеийн технологи ашиглан чанартай, өргөтгөх боломжтой шийдлийг хөгжүүлнэ.

  4. 04

    Туршилт & Баталгаажуулалт

    Чанарын хяналт, гүйцэтгэлийн туршилт, аюулгүй байдлын шалгалтыг хийж, тогтвортой ажиллах эсэхийг баталгаажуулна.

  5. 05

    Нэвтрүүлэлт & Дэмжлэг

    Системийг амжилттай нэвтрүүлж, тасралтгүй хяналт, шинэчлэлт, техникийн дэмжлэгээр урт хугацаанд хамтран ажиллана.

Бидэнтэй хамтран
ажиллахад бэлэн үү?

Таны бизнесийн дижитал шилжилтийг дэмжих, хамгийн тохиромжтой шийдлийг олж хэрэгжүүлэхэд бид бэлэн байна.